2024 оны 12 сарын 23
Апостиль гэрчилгээ нь таны бичиг баримтыг гадны улс оронд ашиглахад хүчин төгөлдөр болохыг нотлосон гэрчилгээ юм.
Апостиль гэрчилгээ авахад бүрдүүлэх материал:
1. Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлж буй баримт бичгийн эх хувь.
2. Баримт бичгийн баталгаат орчуулга.
3. Баримт бичгийн эх хувийн хуулбар болон баталгаат орчуулгыг нотариатчаар гэрчлүүлсэн хувь. (Нотариатчаар баталгаажуулсан баримт бичиг зөвхөн нэг нотариатчаар гэрчлүүлсэн байх)
4. Хэрэв баталгаажуулах баримт бичиг нь дээд боловсролын диплом бол тухайн төгссөн сургуулиас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт эсвэл E-Mongolia порталаас дээрх тодорхойлолтыг авах боломжтой.
5. Мэргэжил боловсролын үнэмлэх бол харьяа аймаг, дүүргийн боловсролын газар эсвэл тухайн төгссөн сургуулиас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт.
6. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ бол харьяа аймаг, дүүргийн боловсролын газраас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт эсвэл E-Mongolia порталаас дээрх тодорхойлолтыг авах боломжтой.
7. Төрийн үйлчилгээний ТҮЦ машин, “E-Mongolia” системээс лавлагаа, тодорхойлолт бүрдүүлэн өгөх тохиолдолд QR код-ыг урьдчилан уншуулж, нягталсан байна.
8. Апостиль гэрчилгээ мэдүүлэх өргөдлийн доорх маягтыг бөглөсөн байна.
9. Апостиль гэрчилгээний төлбөрийг төлсөн баримтыг хавсаргана.
Үйлчилгээний хураамжийн мэдээлэл:
Апостиль гэрчилгээний хураамж нийт 22.500₮ /доорх дансанд тус бүр төлнө/
- Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 20.000 ₮, Данс: 102100001715, Төрийн банк, Хүлээн авагч: ГХЯам
- Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2.500 ₮, Данс: 100900016401, Төрийн сан, Хүлээн авагч: ГХЯам
Яаралтай ажлын 1 өдрийн дараа хүлээн авах үйлчилгээний хураамж 42.500₮
- Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 40.000 ₮, Данс: 102100001715, Төрийн банк, Хүлээн авагч: ГХЯам
- Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2.500 ₮, Данс: 100900016401, Төрийн сан, Хүлээн авагч: ГХЯам
/ГХЯ, Консулын газарт байрлах төлбөрийн КИОСК машинаар картаар төлж болно./
Материал хүлээн авах цаг: Даваа-Баасан гарагт 9:00-12:00, 14:00-16:30 цагт хүлээн авна. /12:00-14:00 дотуур ажилтай/